No menu items!
HomeЭрүүл мэндДэрээ буруу дэрлэж унтах нь таны эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй

Дэрээ буруу дэрлэж унтах нь таны эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй

-

Сайхан унтаж амрахын тулд дэрний сонголт маш чухал юм. Та үүнийг ойшоохгүй байж магадгүй, гэхдээ таны сонгосон дэр, түүнийг хэрхэн арчлах нь унтах чанар болон эрүүл мэндэд нөлөөлнө. Жишээлбэл, яагаад “зөрүүд” батгыг арилгаж чадахгүй байгаа үнэн таны дэртэй холбоотой байж магадгүй юм. Дэрнүүд бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг тул дэрний талаар илүү ихийг мэдэх цаг зав гаргах хэрэгтэй гэж бодож байна.

1. Таны хүзүү өвдөж магадгүй

Хэрэв та унтаж байхдаа толгойгоо удаан хугацаанд бөхийлгөж байгаа мэт байрлалаар унтвал эвгүй байдалд хүргэж болзошгүй юм. Таны унтаж буй байрлалаас хамааран, дэр чинь хэр бат бөх байхаас олон зүйл хамаарна. Учир нь хэтэрхий зөөлөн эсвэл хэт хатуу байвал хүзүүний өвдөлтийг өдөөж болно.

Жишээлбэл, хажууд талаараа унтдаг бол хүзүүндээ таарсан хангалттай өндөртэй дэр дэрлэх хэрэгтэй. Хэрэв та доошоо харж унтдаг бол илүү зөөлөн дэр ашиглах нь зүйтэй, эс тэгвэл дэр таны толгойг арагш түлхэж хүзүүн муруй болно. Хэрэв та дээшээ харж унтдаг хатуу дэр бүү дэрлээрэй. Энэ нь хүзүүг хэт урагш сунгах аюултай.

2. Та нурууны өвдөлттэй болж магадгүй

Таны дэр таны толгой, хүзүү, мөрөнд нөлөөлж болно. Унтах үед зохисгүй байрлалтай байх нь нурууны өвдөлтийг сэдрээж болно.

Жишээлбэл, хэрэв та доошоо харж унтаж байгаа бол хавтгай дэр байсан нь дээр, эс тэгвэл та нуруундаа таагүй байдал үүсгэж болзошгүй юм. Хажуу талаараа унтдаг бол хүзүү, нуруугаа нэг тэгш байлгах хангалттай өндөр дэр байх нь чухал юм. Дээшээ харж унтдаг хүмүүс хүзүүнийхээ цаанаас заяасан муруйнд тохирсон дэр сонгох хэрэгтэй.

3. Таны толгой өвддөг болж магадгүй

Буруу хэлбэрийн дэр дэрлэж унтах нь толгой өвдөхөд хүргэдэг. Хэрэв таны дэр зохих ёсоор дэмжлэг үзүүлэхгүй бол унтаж байх үед таны хүзүү эвгүй байдалд орж болно. Энэ нь таны хүзүүг чангалж, толгой өвдөхөд хүргэдэг.

4. Та харшилтай юу?

Хэрэв таны нүд бүрэлзэж, толгой өвдөх, эсвэл өдрийн турш найтаах, ядрах гэх мэт асуудал гарвал та анхаарлаа дэр рүүгээ хандуулаарай. Хэрэв та харшил үүсгэгчээс зайлсхийхийг хүсч байвал дэрээ тогтмол угааж байх хэрэгтэй. Олон хүмүүс харшилтай байдаг гол шалтгаан нь тоосны хачиг юм. Гэхдээ та бусад өвчний шинж тэмдгүүдтэй андуурч болохгүй. Жишээ нь нь астма, экзем, синусын гэх мэт.

5. Та нойргүйдэлд орж магадгүй юм

 Таны харшил, хүзүү тань өвдөх зэрэгт дэрээ буруу дэрлэх зуршил нөлөөлж байдаг. Нойргүйдэл нь таны сэтгэн бодох чадварт нөлөөлөхөөс эхлээд чихрийн шижин, таргалалт, цусны даралт ихсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

6. Та арьсны асуудалтай болох магадлалтай

Доошоо эсвэл хажуугаараа унтаж байхад нүүр чинь дэртэй илүү наалддаг. Тиймээс таны нүүрний бүх бактери, шороо, тос нь дэрэн дээр цацагдана. Эдгээр нь эргээд таны арьсыг цочроож, батга үүсгэдэг.

Энэ асуудлыг шийдэх хэд хэдэн арга бий. Та дэрнийхээ уутыг байнга сольж эсвэл тусгай дэр худалдаж авч болно. Мөн ион агуулсан дэрний уут байдаг бөгөөд энэ нь хортой бактерийг устгадаг.

7. Та хурхирч магадгүй

Толгойг урагш хэт түлхсэн эвгүй дэр эсвэл хатуу дэр нь хурхирахад хүргэж болзошгүй юм. Хэрэв та тоосны хачигт харшилтай бол хамар, хоолой үрэвсэж, амьсгалын замыг хааж улмаар хурхирахад хүргэдэг.

Та дэрийг хэрхэн сонгодог вэ? Дэр таны нойронд хэрхэн нөлөөлж байгааг та өмнө нь анзаарсан уу?

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд