LOADING

Type to search

Нийгэм Онцлох Хэн юу хэлэв Эрүүл мэнд

А.Амбасэлмаа: Нийтдээ 315 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй

Share

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: “Зургаадугаар сарын 10-нд гурван лабораторид нийтдээ 315 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнд тандалтын зорилгоор цуглуулсан 8, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 11 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 167 хүний давтан шинжилгээ, Дорноговь аймгийн Ханги боомтоор орж ирсэн 23 жолооч, Алтанбулаг боомтоор орж ирсэн 28 жолоочийн шинжилгээнд коронавирус илрээгүй. Мөн зэвсэгт хүчний дайчдын 77 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Өнөөдөр ХӨСҮТ-өөс хоёр хүн эдгэрч дараагийн ажиглалт руу шилжиж байна. Эдгэсэн хүмүүс батлан хамгаалахын сургуульд суралцаж байсан хүмүүс.

Өчигдөр Нурсултан-УБ-ын онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан сэжигтэй гурван иргэний шинжилгээний хариу сөрөг гарлаа. Улсын хэмжээнд коронавирусийн халдвартай нь батлагдсан 194 хүн байгаагаас 89 нь эдгэрсэн.  Бусад ажиглах байранд тусгаарлагдсан хүмүүсийн шинжилгээ хийгдэж байна” гэлээ.

error: Content is protected !!