LOADING

Type to search

Нийгэм Хэн юу хэлэв

Ж.Амгалан: Талх ухаж, дотор нь тамхи хийгээд тусгаарлах байр руу оруулахыг завдсан

Share

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр мэдээлэл хийж, гадаад улсаас иргэдээ татан авах ажиллагааны явцын талаар танилцууллаа. Энэ үеэр тусгаарлах байранд буй иргэдийн гаргасан зөрчлийн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийв. 

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан “Улсын хэмжээнд 45 байршлын тусгаарлах байранд 1,601 иргэн ажиглалтад байна. Цагдаагийн байгууллагаас эдгээр иргэний аюулгүй байдал, хэв журмыг сахиулж байгаа.  УОК-ын Шуурхай штабаас тусгаарлах байранд байгаа хүмүүс гэрээсээ хүнс, эд зүйлс авах журмыг гаргасан. Энэ явцад зөрчил гарсаар байна. Талх ухаж, дотор нь тамхи хийгээд тусгаарлах байр руу оруулахыг завдсан. Усны саванд архи хийж оруулсан байна. Тусгаарлах байруудад байгаа иргэд онцгой үеийн бэлэн байдал болон журмыг сахих хэрэгтэй. Эдгээрт зохих арга хэмжээг нь авна” гэлээ.

error: Content is protected !!