No menu items!
HomeУхаарахуйЭнэ ертөнцөд хэн ч өөрчилж үл чадах таван зүйл буй

Энэ ертөнцөд хэн ч өөрчилж үл чадах таван зүйл буй

-

Юм бүхэн хувирч өөрчлөгдөх тул байнгын мөн чанаргүй

1. Цаг болж, нөхцөл бүрэлдсэний улмаас санаа сэтгэл, махбодийн аль аль нь үүсэх учир бие нь өөрийн мөн чанаргүй билээ. Бие бээр нөхцөл нь бүрэлдэхэд буй болсон тул мөнхийн чанартай бус юм. Хэрэв бие махбод өөрийн мөн чанартай байсан бол өөрөө ямар байхыг хүснэ, яг тийм болж чадна.

Эзэн хаан, хаант улсдаа хүссэн бүхнээ хийж чадна. Тэрбээр хүссэн цагтаазалхааж, эсвэл шагнана. Гэвч тэрбээр өөрийн махан биеийг эзэгнэн захирч чаддаггүй. Хэдийгээр эс хүссэн ч бие нь өвдөж зовооно. Хэдийгээр эс хүссэн ч бие нь өтөлж өвгөрнө. Үүнтэй нэгэн адил санаа сэтгэл өөрийн мөн чанаргүй.

Цаг нь ирж, нөхцөл бүрэлдэхэд, санаа сэтгэл буй болох тул хувирамтгай чанартай. Хэрэв санаа сэтгэл мөн чанартай бол хүссэнээ хийж, хүсээгүйгээ үл хийхсэн. Гэтэл үнэн хэрэгтээ өөрөө эс хүссэн ч атгаг муу санаа бодлыг төрүүлж, хэдийгээр үл хүссэн ч буянаас холдоно.

2. Бие махбод байнга орших чанартай юу, эсвэл үргэлж хувирах чанартай юу хэмээвээс хэн ч гэсэн үргэлж хувирдаг гэж хариулах нь дамжиггүй.

Хувирамтгай чанар зовлон зүдүүр үү, эсвэл баяр баясгалан уу хэмээвээс, энэ хорвоод төрсөн л бол заавал өтөлж, өвдөж, үхдэг гэдгийг ухаарсан хэн бүхэн зовлон зүдүүр гэж л хариулах болов уу. Тийм болохоор эдгээр байнгын бус цаг хугацаа улирахад хувиран өөрчлөгдөх юм зовлон зүдүүр мөн бөгөөд тэдгээр нь мөн чанартай хэмээн үзэх нь алдаа юм. Санаа сэтгэл ч гэсэн хувирамтгай билээ.

Санаа сэтгэл бол зовлон зүдүүр бөгөөд өөрийн мөн чанаргүй юм. Тийм учраас бидний бие махбод болон санаа сэтгэлийг тойрч буй юм бүхэн “Би”,”Миний” хэмээх ухагдахуунтай өчүүхэн бээр ч холбоогүй юм. Гагцхүү мунхаг сэтгэл энэ бүхнийг “Өөрийн” хэмээн тооцож, хагацахгүйг бодно.

Цаг нь болж, нөхцөл бүрэлдэхэд бие болон түүнийг хүрээлэгч бүхэн буй болдог учраас тэр нь хувирч өөрчлөгдөн, хэзээ ч байнга, тогтонги байдаггүй. Санаа сэтгэл урсаж буй ус, дүрэлзэж буй дөл лүгээ адил үргэлж хувирч өөрчлөгдөнө. Тэрбээр байрандаа тогтож эс чадах сармагчин лугаа адил байнгын хөдөлгөөн дунд оршдог билээ. Тэрбээр өчүүхэн төдий ч амар тайван байж үл чадна.

Ухаант хүн үүнийг таньж мэдээд бие махбод санаа сэтгэлдээ дасаж дадахаас татгалзах хэрэгтэй. Аливаа хүн бие, сэтгэлдээ дасаж баригдахаа боливол гэгээрнэ.

З. Энэ ертөнцөд хэн ч өөрчилж үл чадах таван зүйл буй.

Үүнд: нэгдүгээрт, өтлөх хууль байхад үл өтлөх, хоёрдугаарт, өвдөх жам байхад үл өвдөх, гуравдугаарт, үхэх жам байхад үл үхэх, дөрөвдүгээрт, эвдэрч өмхрөх жам байхад үл мөхөх, тавдугаарт, шавхагдаж дуусах жам байхад үл шавхагдах эдгээр болно. Энгийн хүмүүс эдгээр зайлшгүй жамтай тулгармагцаа зовж шаналж эхэлдэг. Харин Бурхан багшийн сургаалыг ухаарсан хүн тохиолдох ёстой жамаас зайлах аргагүйг мэдэж иймэрхүү тэнэг зовлон зүдүүрээс чөлөөтэй байдаг. Энэ ертөнцөд өөр дөрвөн үнэн буй.

Нэгдүгээрт, амьд бүхэн мунхагийн харанхуйгаас төрж буй болдог.

Хоёрдугаарт, хүссэн бүхэн хувирамтгай чанартай тул зовлон зүдүүр авчирч, үргэлж өөрчлөгдөн хувирна.

Гуравдугаарт, оршиж буй юм бүхэн байнгын чанаргүй, бүгд зовлон зүдүүр мөн бөгөөд үргэлж хувирч өөрчлөгдөж байдаг.

Дөрөвдүгээрт, “Би” бээр, “миний” бээр аль аль нь үгүй. Бүх юм хувирч өөрчлөгдөнө, аливаа юм өөрийн “Би”-гүй гэдэг нь энэ ертөнцөд Бурхан багш мэндэлсэн эсэхээс үл шалтгаалах хөдөлшгүй үнэн мөн. Бурхан багш энэ үнэнийг танин ухаарч, хүмүүст түүнийг номлож эхэлсэн байна.

Эх сурвалж: Бурхан багшийн сургаал

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд