LOADING

Type to search

Хоол, шим тэжээл

СУДАЛГАА: Хэт чанасан, шарсан, хуурсан мах идэх нь хүүхдийг астматай болгох эрсдэлтэй

Share

Чанасан маханд ихэвчлэн байдаг бүрэлдэхүүн хэсэг нь хүүхдүүдэд амьсгалын замын эрхтнүүдийн дутагдал, астма үүсэхэд нөлөөтэй байж болзошгүйг шинэ судалгаагаар тогтоожээ.

Уг судалгаа 2020 оны арванхоёрдугаар сард анагаах ухааны BMJ сэтгүүлд хэвлэгдсэн бөгөөд энэхүү судалгаанд АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн хөтөлбөр болох “Үндэсний эрүүл мэнд, хоол тэжээлийн үзлэг”-т 2003-2006 оны хооронд 4388 хүүхдийн хоолны дэглэм, эрүүл мэндийг судалсан үр дүнг ашиглажээ.

AGE гэж нэрлэгдэх уг бүрэлдэхүүн хэсэг нь махыг хэт өндөр хэмд чанах эсвэл шарах, хуурах, утах зэргийн нөлөөгөөр үүсдэг байна. Хэрвээ энэхүү бодис их хэмжээгээр биед хуримтлагдвал үрэвсэл, зүрхний өвчин, чихрийн шижин, бөөрний дутагдал, альцгеймерийн өвчин, эрт хөгшрөлт зэрэг эрсдэл үүсгэдэг тухай өөр нэг судалгаанд дурьдагдсан байдаг ажээ.

BMJ-д нийтлэгдсэн уг судалгаагаар хүүхдүүдийн AGE болон “далайн гаралтай бус мах”-ны хэрэглээ ихсэх тусам “унтах үед амьсгал тасалдах”, “жороор олгодог эм хэрэглэх” зэрэг эрсдэл ихэсч буйг тогтоожээ.

Икахны сургуулийн Уушиг, хүүхдийн эмгэг судлалын туслах профессор, Нью-Йорк хотын Маунт Синай эмнэлэгт анагаах ухааны чиглэлээр ажилладаг, Анагаах ухааны доктор Сонали Босе “Бидний судалгаа нь хоолны дэглэм нь амьсгалын замын эрүүл мэнд, астматай холбоотой шинж тэмдгүүдэд тодорхой үүрэг гүйцэтгэж болзошгүй гэсэн судалгааны үр дүнд үндэслэсэн болно. Үр дүн нь ихэвчлэн чанасан маханд байдаг бүрэлдэхүүн хэсэг нь хүүхдийн амьсгаадахтай холбоотой болохыг харуулж байна” гэж онцолжээ.

АНУ-ын Биотехнологийн мэдээллийн үндэсний төвөөс “Махаа чанах болгох хугацааг богиносгох, тосонд шарахын оронд уураар жигнэх аргаар боловсруулах, аль болох бага хэмд хоолоо хийж, алимны цуу болон нимбэгний шүүс зэрэг хүчиллэг орц найрлагыг ашиглах нь дээрх эрсдэлийг бууруулдаг” хэмээн зөвлөжээ.

Эх сурвалж: https://www.healthdigest.com/

error: Content is protected !!