No menu items!
HomeЗөвлөгөөОроолт, алчуурыг олон янзаар ашиглах сонирхолтой аргууд

Ороолт, алчуурыг олон янзаар ашиглах сонирхолтой аргууд

-

Ороолт, алчуур зэрэг нь эмэгтэй хүн бүрийн гоёлын нэг байдаг. Тиймээс зун, хаврын улиралд нимгэн ороолтыг хэрхэн ашиглаж болохыг хараарай.

  1. Нөмрөг хийх

Нилээн том алчуур шаардлагатай. Алчуураа нөмрөөд, харалдаа үзүүрүүдийг хооронд нь холбоорой.

2. Гоёмсог майк хийх

Зурганд заасны адилаар алчуураа далий бариад өөр нэг жижиг алчуурыг дээд талын хэсэгтэй холбон цэвэрхэн зангидна. Зангидсан дээд талын хэсгээ хүзүүндээ уяна. Үүний дараа алчуурын баруун, зүүн хэсгийн буланг ард талдаа гаргаж уяна.

3. Юбка

Энэ маш амархан. Танд уртхан алчуур байх хэрэгтэй. Алчуураа уртаар нь дундуур нь нугалаад бүсэлхийгээрээ ороогоод бэхэлнэ. Энэ бол өмд, шорт норгох асуудал тулгарахад ашиглаж болох сайхан санаа.

4. Бүс

Алчуураараа бүс хийж болно. Гэхдээ та өнгөний зохицлыг нь сайн бодоорой. Цулгуй урт цамцнуудад бүс хийвэл зохимжтой харагддаг.

5. Тэлээ

Зургийг харна уу. Ийм маягаар ч мөн ашиглаж болох юм. Өмдний товч санаандгүй байдлаар тасрах тохиолдол гардаг. Тэр үед ашиглах сайхан санаа байж болох юм. Энгийн үед ч гэсэн гоё харагдах нь.

6. Урт нарийн алчуур

Урт нарийн алчуурыг унжуулж зүүвэл та сайхан харагдана. Энэ нь маш амархан. Та алчуураа хүзүүгээрээ ороогоод, их хэсгийг нь унжуул. Харин нөгөө үзүүрийг нь хүзүүндээ тээр болохооргүйгээр тэр хэсэгт нь зангидаарай.

7. Үсний даруулга

Та толгойгоо алчуураар ороон, үлдсэн хэсгийг нь үстэйгээ хамт сүлжээрэй. Дажгүй, стиллэг харагдана шүү.

8. Жижиг алчуур

Ийм төрлийн алчуур нь урт хүзүүтэй хүмүүст их зохидог. Та доорх зургийг хараарай.

9. Ороолт

Сэрүүхэн өдөр ингэж зүүвэл дулаахан байдаг. Маш амархан. Та алчуураа дундуур нь нугалаад нэг үзүүрийг нь битүү талруугаа оруулна. Дараагийн алхам нь яг адилхан.

10. Цүнхээ чимээрэй

Алчуур нь ямар ч цүнхийг гоё харагдуулна. Халууцсан үедээ алчуураа авах шаардлага гарвал ингэж ашиглаж болно.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд