No menu items!
HomeНийгэмБөөрний архаг дутагдалтай өвчтөнд бөөр орлуулах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүллээ

Бөөрний архаг дутагдалтай өвчтөнд бөөр орлуулах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүллээ

-

УНТЭ нь Бөөрний архаг дутагдалтай өвчтөнд бөөр орлуулах эмчилгээний нэг хэлбэр болох  “Автомат хэвлийн диализ- APD” эмчилгээний технологийг нэвтрүүлжээ. 

Өмнө нь өвчтөн өдрийн ихэнх цагийг эмчилгээндээ зарцуулдаг байсан бол тус технологийг нэвтрүүлснээр эмч, сувилагч, инженер, техникч нарын оролцоогүйгээр  эмчилгээг гэртээ шөнийн цагаар /6-8 цаг/  хийх боломжтой болсон байна. 

Уг эмчилгээ нь зүрхний дутагдал бүхий өвчтөнд илүү зохимжтой бөгөөд хэвлийн урд хананд даралт учруулдаггүй тул ивэрхийн хүндрэл, зүрхний дутагдал, судасны хүндрэл үүсэх нь бага аж. Үүнийгээ дагаад өвчтөний амьдралын чанар дээшилж, өдрийн цагаар сурч, хөдөлмөрлөх боломжтой болжээ. Өнөөдрийн байдлаар “Автомат хэвлийн диализ эмчилгээ”-ээр  арван иргэн эмчлэгдэж байна. 

Эмчилгээг эмч, сувилагч нар тухайн хүний биеийн жинд тааруулан машинд программчилж, хэвлийд байрлуулсан зориулалтын уян гуурсаар хордлого тайлах уусмалыг оруулж, гарган хийдэг байна.

Үүнээс гадна энэ сараас эхлэн Бөөрний төвийн Гемодиализийн тасагт  гемодиализ эмчилгээний “В буюу содын уусмал” –ыг орчин үеийн шийдэл буюу хуурай хэлбэрээр хэрэглэж эхлээд байна. 

Хуурай содын давуу тал нь хадгалах хугацаа урт, нян  бактери үүсэх эрсдэлгүй,  аппаратны  хэвийн үйл ажиллагаанд үзүүлэх гаж нөлөө үгүй болж  тээвэрлэх  илүү тохиромжтой. “В” уусмалыг хуурай хэлбэрээр хэрэглэх болсноор гемодиализийн тасгийн диализийн аппаратны 80 хувь нь энэ технологиор эмчилгээг явуулж байна. 

УНТЭ-ийн Бөөрний төвийн Диализ эмчилгээний баг

Бөөрний төвийн дарга Д.Чулуунцэцэг,

их эмч Д.Хурцбаяр, М.Бөхчулуу,

ахлах сувилагч Н.Наранцацрал,

сувилагч Н.Гантогоо, Г.Отгонцоож, Ч.Оюунтуяа, М.Сэлэнгэ, Г.Даваасүрэн,

инженер Б.Мөнхболд,

техникч П.Дуламсүрэн

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд