LOADING

Type to search

Хөтөч

Бороотой өдөр танд хань болох 10 дуу

Share

Бүрхэг өдрүүд сэтгэл гэгэлзүүлж, хөнгөн гуниг төрүүлдэг. Тэдгээр өдрүүдэд танд хань болох плейлистийг “Хөтөч” буландаа бэлдлээ. Ингээд сэтгэл хөдөлгөм дуунуудыг хамтдаа сонсоцгооё.

Алдарт дуучин Mariah Carey- through the rain дуугаар жагсаалтаа эхлүүлэе. 1990 онд анхныхаа альбомыг гарган дэлхий даяар 200 сая ширхэг худалдаж байсан дуучин Мариа Керигийн 18 дуу нь БиллБоард сэтгүүлийн хит дууны жагсаалтын 1-р байрыг эзэлж, хөгжмийн Грэмми шагналыг 5 удаа авсан юм байдаг.

Харин дараагийн санал болгох дуу бол дуучин Б. Сарантуяагийн “Бороо”. XX зууны манлай дуучин Б.Сарантуяа анхны тоглолтоо 1994 онд “Сэтгэлийн хөг” нэртэйгээр Соёлын төв өргөөнд тоглосон ба 1325 үзэгч үзэж байжээ.

Жагсаалтын гуравт Lou Reed – “Perfect Day” дууг санал болгож байна. Рок хөгжмийн түүхэнд хамгийн нөлөө үзүүлсэн хамтлагийн нэг бол The Velvet Underground юм. Хамтлаг нийт 5 цомог гаргасан бөгөөд эхний 4 цомог нь тус хамтлагийн нэрийн хуудас гэгддэг. Хамтлагийнхаа дийлэнх дууг Лу Рид зохиосон байна. Хамтлагийн дууны сэдвүүд нэлээн чөлөөтэй илэрхийлэлтэй, задгай утга агуулгатай. Хөгжмийн хэмнэл нь ч гэсэн удаан, уянгалаг, далд мэдрэмжийг өгдөг.

Харин дөрөвт “Татар” хамтлагийн “Бороо” дууг санал болгож байна. Өмнө санал болгосон дуунуудаас арай цоглог хэмнэлтэй дуу байж магадгүй. Саяхан энэ дуутай холбоотой бүжигчин Төөгөөгийн бичлэг шуугиан тарьсан билээ.

Асгараад алганд ус тогтохгүй мэт
Алтан элс хурууны завсраар урсах мэт
Амьдарч хайрлаад дурлалын дууг мартах мэт
Аяархан холдсоор он жилууд урсана…

”freezone” хамтлагийн “Бороотой зуны дурсамж” дууг санал болгож байна.

Энэ дууг санаж байна уу. “Салхи” хамтлаг “Үггүй бороо” дууг хүлээн аван сонсоорой. Таны сайхан дурсамжийг сануулна гэдэгт итгэлтэй байна.

Дуучин Маддонна ” Rain” дууг санал болгож байна. Түүний ээлж дараалан гаргасан бүхий л цомгууд нь дууны бичилт, хөгжмийн хэмнэл зэргээрээ ихэд онцгойрон нэрд гарч байсан бөгөөд бэлэн болсон уран бүтээлээ клипжүүлсэн хойно нь ч бүр илүүтэйгээр алдаршуулж байсан юм. “Like a Virgin”, “Papa Don’t Preach”, “Like a Prayer”, “Vogue”, “Frozen”, “Music”, “Hung Up” болон “4 Minutes” зэрэг дуунууд нь дэлхийн улс орнуудын хөгжмийн жагсаалтуудыг тэргүүлж байсан билээ.

Та бүхэндээ “Carpenters – Rainy days and mondays” гэх сайхан уран бүтээлийг хүргэж байна. Ах дүү Карен Ричарт Carpenters нь Америкийн дуу хөгжмийн ертөнцөд 1969-1983 он хүртэл 14 жил тасралтгүй уран бүтээл хийсэн бөгөөд 11 цомог, 30 сингли гаргасан юм. Тэд хамтдаа бүх цаг үеийн хамгийн шилдэг борлуулалттай уянгын буюу зөөлөн хөгжмийг бүтээгчид байсан. 1983 он тус хоёрлын гоцлол дуучин Карен нас барсанаар уран бүтээл нь зогсжээ.

2015 оны хоёрдугаар сарын 14 “Guys” хамтлагийнгишүүд эргэн нэгдэж хамтлагаараа Гэгээн хайрын баярын өдөр Чингисийн өргөөнд “Хайрын бүжиг” тоглолтоо хийн үзэгчдийг байлдан дагуулсан. Тэд рок поп урлагт 18 жил хамтдаа тууштай зүтгэсээр иржээ. Та бүхэнд дараагийн санал болгох дуу бол ”Guys” хамтлаг “Бороо”.

Харин жагсаалтынхаа төгсгөлд B.J.Thomas – “Raindrops keep falling on my head” дууг санал болгож байна. Хөнгөн хэмнэлтэй аялгуулаг дууг сонсоорой.

error: Content is protected !!