No menu items!
HomeЭмч зөвлөж байнаУмайн гаднах жирэмслэлт сүүлийн үед маш их тохиолдож байна

Умайн гаднах жирэмслэлт сүүлийн үед маш их тохиолдож байна

-

Хануур хорхой хавдрын эмчилгээнд тустай

-Хануур хорхойгоор ямар ямар өвчнийг анагааж байна вэ?

Төв аймгийн иргэн М.Дуламрагчаа

-Хануур хорхой биологийн идэвхтэй амьтан. Биеийн муу энергийг гадагшлуулж, биеийг энергижүүлдэг. Өөрөөр хэлбэл, хануур хорхой муу цусыг сорж, судасны ханыг цэвэрлэж өгснөөр тогтсон өнгөр, холестериныг арилгах үйлчилгээтэй. Мөн энэ хорхойноос биологийн идэвхтэй фермент ялгардаг тул удаан эдгэрэлттэй шарх сорвийг түргэн арилгадаг.

Тиймээс зарим косметик мэс засалд өргөн хэрэглэдэг. Бодисын солилцооны хямрал, эд эсийн зогсонги үед энэ хорхойг хэрэглэснээр шинэ эд эс үүсч, биеийг сэргээж өгдөг. Огт жирэмсэлдэггүй дөрвөн эмэгтэй хануур хорхойн эмчилгээний үр дүнд ээж болсон. Мөн хавдрын эхний үе шатыг эдгээх бүрэн боломжтой.

Даралт бууруулах, зүрх судасны өвчний үед судасны хана цэвэрлэх, цус ханах цэгээр элэг цэвэрлэх, эмэгтэйчүүд, бөөрний судлын суваг, судсыг цэвэрлэх, инфаркт, инсульт цус харвалтаас урьдчилан сэргийлэх, цус шингэлэх, нуруу, үе мөчний үрэвсэл намдаах, хөөрөлт, хөшингө арилгах зэрэг өвчнийг эмийн бус аргаар анагааж байна.

“Хануур хорхой” зүү төөнүүрийн эмнэлгийн эмч Ц.Оюунхишиг

Халдварт шарын вакцин 28.900 төгрөгийн үнэтэй

-Хүүхдэдээ халдварт шар өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийлгэх гэсэн юм. Одоо хийлгэж болох уу, хаана хандах вэ?

Баянзүрх дүүргийн иргэн Ч.Дарьсүрэн

-Энэ төрлийн вакциныг заавал хийлгэх ёстой гэсэн заалт байдаггүй учраас иргэд сайн дураараа хамрагддаг. Дархлаажуулалтын нэг тунг 28.900 төгрөгөөр худалдан авдаг. Хэрэв та хүүхдэдээ энэ вакциныг хийлгэх гэж байгаа бол ХӨСҮТ-ийн Элэгний төвд хамрагдах боломжтой.

ХӨСҮТ-ийн Агаар дуслын тасгийн эмч Б.Бурмаа

Савны гадуурх жирэмслэлт юунаас үүдэлтэй вэ?

-Умайн гаднах жирэмслэлтийн үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ. Жирэмсний үеийн шинж тэмдэг илэрдэг үү?

Чингэлтэй дүүргийн иргэн Д.Мөнхчимэг

-Жирэмсэн эмэгтэйн нэг хувьд нь умайн гаднах жирэмслэлт тохиолддог ч сүүлийн үед маш их байгаа. Ялангуяа 25-30 насны эмэгтэйчүүдэд их тохиолддог. Сүүлийн үед ихсээд байгаа үндсэн шалтгаан нь бага аарцгийн хөндийн болон үрэвсэлт өвчнүүдтэй холбоотой. Ялангуяа, бага аарцгийн идээт болон бусад үрэвсэл бэлгийн замаар халдварласан бусад өвчин болон олон удаа үр хөндүүлсэнтэй холбоотой.

Энэ үед сарын тэмдэг ирэхгүй байх, тестээр үзэхэд эерэг хариу гарах, дотор муухайрах, огиулах, хөх хөндүүрлэх зэрэг хэвийн жирэмслэлтийн үеийнх шиг шинж тэмдэг илэрдэг. Үүний зэрэгцээ хэвлийн доод хэсэг болон гэдсээр хүчтэй хатгуулж өвдөж байвал умайн гаднах жирэмсэн байх магадлал өндөр байдаг.

Сарын тэмдэг ирэхгүй байх, тестээр үзэхэд эерэг хариу гарах, дотор муухайрах, огиулах, хөх хөндүүрлэх зэрэг хэвийн жирэмслэлтийн үеийнх шиг шинж тэмдэг илэрдэг. Үүний зэрэгцээ хэвлийн доод хэсэг болон гэдсээр хүчтэй хатгуулж өвдөж байвал умайн гаднах жирэмсэн байх магадлал өндөр байдаг.

Заримдаа мөр болон хүзүүгээр өвдөж, толгой эргэн ухаан алддаг. Мөн үтрээнээс доош сарын тэмдгээс хавьгүй их, эсвэл бага хэмжээний цус гардаг. Ийм шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандах хэрэгтэй.

ЭХЭМҮТ-ийн Эмэгтэйчүүдийн их эмч М.Эрдэнэтуяа

Нүд хуурайших нь нүдний даралттай холбоогүй

-Сүүлийн үед нүдний судас тодроод, нүд их улайдаг боллоо. Энэ юуных вэ. Би компьютер дээр удаан суудаг, бичиг цаасны ажилтай хүн. Энэ нь нүдний даралттай холбоотой юу?

Чингэлтэй дүүрэг А.Гэрэлмаа

-Ихэнхдээ нүдний судас тодроод, улайгаад байдаг нь нүдний өөх, махтай холбоотой. Шалтгаан нь нүдний хуурайшилтаас болдог. Нүд хуурайших өвчнөөр өвчилсөн үед нулимсны найрлага алдагдаж улмаар нүдний гадаргууг хатахад хүргэхээс гадна нүд хуурайшилтын шинж тэмдэг илэрдэг. Энэ нь бидний амьдарч буй орчин, агаарын бохирдол, тоосжилт, тамхины утаатай холбоотой.

Мөн өдөр тутмын хэрэглээ болсон зурагт, компьютерийн өмнө удаан сууснаар энэ өвчнөөр өвчлөхөд хүргэнэ. Нүд хуурайших нь нүдний даралттай холбоогүй. Үүнийг эмчлэхдээ дур мэдэн эм, дусаалга хэрэглэж болохгүй. Харин мэргэжлийн эмчид үзүүлж эмчилгээ хийлгэх хэрэгтэй.

П.Н.Шастины нэрэмжит гуравдугаар төв эмнэлгийн Нүдний мэс заслын тасгийн эмч З.Баярцэцэг

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд