No menu items!
HomeОнцлох үйлчилгээШигтгэмлээр урласан зургууд

Шигтгэмлээр урласан зургууд

-

2018 оноос эхлэн шигтгээн наамлаар зураг урлан яваа Б.Намуунцэцэг бүсгүйг “Онцлох үйлчилгээ” буландаа урилаа. Тэрээр энэ бизнесээ хүүхдээ төрүүлээд гэртээ байх үедээ эхлүүлжээ. Харин түүний энэ саналыг нөхөр нь дэмжиж, гэр бүлийн бизнес болсон байна. “Уран бренд”  хамгийн анхны захиалгуудаа хоёр жилийн өмнөөс авч, үйлчлүүлэгчид нь хүссэн зургаа өгөн шигтгээн наамлаар кодлуулан авах боломжтой болжээ. Ингээд “Уран” брендийг та бүхэнд танилцуулж байна.

-Анх бизнесийн санаагаа хэрхэн олсон бэ?

– Би жирэмсэн болоод амралтаа авсан. Тэгээд хүүхдээ төрүүлээд гэртээ байх хугацаандаа энэхүү бизнесээ эхлүүлж байлаа. Одоо гэр бүлийн бизнес болоод нөхөр болон ээжийн хамт хийж байна даа. Бүтээлээ урлахдаа ширхэг шигтгээндээ ч сэтгэлээ шингээн хийдэг. Жишээлбэл, манай А1 хэмжээтэй зурганд бөөрөнхий шигтгээ гэхэд 56800 ширхэг наагддаг. Ингээд л бодоход гайхамшигтай байгаа биздээ.

-Гарааны бизнесийн санхүүжилтээ хэрхэн шийдсэн бэ?

-Би 2018 оны зун СБД-ийн гарааны бизнесийг дэмжих залуучуудын хөтөлбөрт ороод, энэхүү санааны санхүүжилтээ авч байсан. Түүнээс хойш өсөж дэвжсээр өнөөдрийг хүрлээ. Тун удахгүй шинэ оныхоо энэ сард албан ёсоор бүтээгдэхүүний нээлтээ хийхээр төлөвлөж байна. Бид эх орондоо өөрсдийн өвийг хадгалж үлдэх нь хамгийн чухал гэж би боддог.

-Үүнийг хийхийн сайхан зүйл нь юу байдаг вэ?

-Үйлдвэрлэгч байх нэг сайхан зүйл бол үндэсний соёлоо түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаад бий. Манайх 21 аймгийн байгалийн үзэсгэлэнт, түүхийн дурсгалт газруудыг шигтгээн наамлаар бүтээгдэхүүн болгон оюуны өмчийн эрхтэйгээр худалдаанд гаргах болно. Жишээлбэл, Өмнөговь аймагт байрлах Дэмчогийн хийд. Бид энэхүү хийдийг гэртээ урлан тавьснаар дэлхийн энергийн нэгээхэн хэсгийг өөрийн гал голомтдоо залж буй хэрэг хэмээн бодож байна. Мөн Вансэмбэрүү цэцэг гэхэд айл бүрт аз жаргал байх, урт удаан наслахын бэлгэдэл болдог шүү дээ. Бид уул ус газар шороотойгоо хүйн холбоотой тийм л ард түмэн. Тиймээс манай бүтээгдэхүүнийг бэлэгшээн хүлээн авна гэдэгт итгэлтэй байдаг. Үйлчлүүлэгч бүр маань хайраа шингээн урласан хамгийн нандин бэлгээ хайртай дотнын хэн нэгэндээ бэлэглээд сонсох урмын үгэнд хамгийг их баярладаг.

“Уран бренд” бэлдцийг гарган өгч, захиалагчид нь өөрсдөө гараар наадаг байна. Учир нь найман настнаас 80 настай буурал хүртэл хүн бүр хийх боломжтойг онцолж байсан юм. Хайртай хүмүүстэй өөрийн гараар урласан бүтээлээ өгнө гэдэг хичнээн сайхан билээ. Нэг бүтээлийг урлах хугацаа нь  хэмжээнээсээ шалтгаалаад өөр өөр байдаг гэнэ. Жишээлбэл, А3 буюу хамгийн жижиг хэмжээтэй нь 2-3 өдөр, А2 хэмжээтэй 5,  А1 нь 7-10 хоног шаарддаг байна.

Г.Жаргал

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд