No menu items!
HomeНом ярьяСаваагүй хаан саранд мацах

Саваагүй хаан саранд мацах

-

Австралийн Лилит Норман

Яана гэнэ ий? Саваагүй хаан саранд мацах ий?

Тийм ээ, тийм. Ийм нэг явдал болох нь ч болсон юм гэнэ лээ.

Холын хол оронд нэг сонин хаан байж гэнэ. Түүнд хүний хүсч болох бүхий л зүйлс байсан ч сэтгэл ханасангүй, өөрийгөө даян дэлхийн бусад бүх хаадаас онцгой гэж батлахыг хүснэ. Тэгээд тэр бодож бодож нэг санаа олжээ. Тэнгэрийн саранд хүрвэл дэлхий дээрх хамгийн агуу хаан гэдгээ батална гэж санав.

Чингээд шадар мужаанаа дуудан ирүүлээд саранд хүрсэн цамхаг барьж өгөхийг тушаав. “Хэлснээр чинь” гэж шадар мужаан бөхөсхийн хэлээд хааны өргөөнөөс гарч, ажлын өрөө рүүгээ яаран очлоо.

“Түргэлээрэй! Та нар тэнгэр тулсан өндөр цамхаг барих ёстой. Хаан түүнийг шаардаж байна” гэж тэр доод ажилчдадаа хэлэв.

“Бид түүнийг юугаар барих вэ?” гэж туслах мужааныг асуухад,

“Модоор, тэнэг минь!” гэж шадар мужаан хашгичаад

“Хэрвээ хаантан түүнийг чулуугаар хийлгэхийг хүссэн бол шадар чулуучныг дуудах байсан юм байгаа биз дээ. Алив түргэл түргэл” гэж шавдуулав.

Мужаанууд нааш цааш гүйлдэн олж чадах бүхий л дүнз, гуалин, тайрдаснуудыг цуглуулж, харин шадар мужаан цамхагийн загварыг гаргах гэж шөнө болгон суух аж. Гэхдээ хичнээн ч их зурж, төлөвлөж, тооцоолоод тэнгэр баганадсан цамхагийн загварыг гаргаж чадсангүй. Өдөр хоногууд өнгөрсөөр. Цамхаг ордны хавьцаа босоогүй тул хаан улам бүр уурласаар. Эцэст нь тэр шадар мужааныг дуудуулав.

“Миний цамхаг хаана байна?” гэж тэр чанга дуугаар асуугаад “Хэрвээ маргааш өглөө гэхэд баригдсан байхгүй бол би чиний толгойг авна” гэв.

Шадар мужааны царай цонхийж, ажлын өрөө рүүгээ яарав. Ямар ч хэрэггүй төсөл зургаа ширтэн ширээ түшин зогстол ханцуйнаас нь хэн нэгэн татах шиг болов. Хартал, арван нэг орчим настай хамгийн залуу дагалдан сурагч нь зогсож байлаа.

“Өршөөгөөрэй, эрхэм дээдэс ээ, хайрцаг өрвөл ямар вэ? Миний жаахан дүү тоглоомуудаа тэгж өрж цамхаг барьдаг юм.” гэв.

“Гайхалтай” гэж шадар мужаан хашгираад, улс орон даяарх хүн бүрийг өөртөө байгаа бүх хайрцгийг авч ирэхийг тушаалаа. Удалгүй ордны хашаа алим, гутал, өндөг, эмийн хайрцгаар дүүрэв. Бүх л шөнийн турш шадар мужаан болон түүний хүмүүс хайрцгуудыг нэг нэгэн дээр нь өрөв.

Хаантан өглөө сэрээд цонхоор хамгийн түрүүнд харсан зүйл нь тэнгэр тулсан өндөр цамхаг байлаа. Гэрийн халаадтай чигээрээ шаахайгаа пал пал хийлгэн шат уруудан гүйж гараад үзүүр нь үүлэн цаагуур далд орсон өндөр цамхаг руу нүдээ саравчлан ширтэв.

“Сайн байна, онц сайн. Би одоо шууд гарлаа.” гэж тэр уулга алдан хэллээ.

“Гэхдээ, эрхэм дээдэс ээ, энэ жаахан дайвалзуур юм шиг санагдахгүй байна уу? Магадгүй би эхэлж гарч аюулгүй эсэхийг нь үзсэн нь дээр байх аа” гэж шадар мужааныг хэлэхэд, “Тэр ярихгүй ээ, хэн ч надаас түрүүлж саранд хүрэх ёсгүй. Алив замаас холд” гээд хаан мужааныг хажуу тийш түлхэн авирч эхлэв.

Авирч авирч хамгийн дээдэх хайрцган дээр гараад гараа сунгахад сар хэдхэн ямхын зайд байлаа. “Надад дахиад нэг хайрцаг хэрэгтэй байна!” гэж тэр доош хашгирав

Харин шадар мужаан сэтгэл түгшин ийш тийш харлаа. Эзэнт улсын хаана ч ганц ч хайрцаг үлдээгүй аж. “Дахиад хайрцаг байхгүй шүү дээ, эрхэм дээдэс ээ” гэж дээшээ хашгирахад, “Тэнэг минь! Доороос нь нэг хайрцаг аваад наад залуу дагалдан сурагчдаа өгөөд нааш нь явуул” гэх нь тэр.

“Эрхэм дээдэс та доод талын хайрцаг гэсэн үү?” гэж мужааныг ээрэхэд “Тэгээд яачихаав” гэж хаан бархирав. Шадар мужаан доод талын хайрцгийг сугалж авахад цамхаг ч, хаан ч доош нурлаа. Тэр хаан сая сая хайрцагны дунд хаа нэгтээ байгаа ч одоо хүртэл түүнийг хэн ч олоогүй л байна.

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд