No menu items!
HomeЭмч зөвлөж байнаЖ.Пүрэвжаргал: Витамины илүүдэл тун нь хүүхдийн сэтгэхүйд нөлөөлж, шизофрени үүсгэнэ гэж онолын...

Ж.Пүрэвжаргал: Витамины илүүдэл тун нь хүүхдийн сэтгэхүйд нөлөөлж, шизофрени үүсгэнэ гэж онолын хувьд үздэг

-

НӨАГ-ын эх барих, эмэгтэйчүүдийн эмч Ж.Пүрэвжаргалтай жирэмслэлтийн талаар ярилцлаа.

-Эмэгтэй хүн хүүхэд тээхээсээ өмнө юун дээр анхаарах ёстой вэ?

-Дэлхий нийтэд жирэмслэхийн тулд эхлээд бүх шинжилгээгээ хийлгээд, эрүүл болж байж жирэмсэлдэг. Гэтэл манай улсад жирэмсэлчхээд энэ хүүхдийг тээхүү үгүй юу гэдгийг эмчтэй ч биш, гэр бүлийнхэнтэйгээ шийддэг. Жишээлбэл, жирэмсэн эх зулбах гээд байна гээд ирдэг. Гэтэл манай эмч нар шууд шинж тэмдгийн эмчилгээ бичиж, эм уулгадаг. Гэтэл түүний шалтгаан нь бөөрний өвчин, эсвэл үтрээний үрэвсэл байна уу гэдэг маш чухал. Мөн үтрээнээс эвгүй үнэр гардаг хүмүүс байдаг. Энэ тохиолдолд өөрөө 80 хувь зулбах магадлалтай. Эхлээд биеэ бэлдээгүйн улмаас үр зулбах тохиолдол үүсдэг. Энэ нь мөн илүү мөнгө зарцуулах шалтгаан болж байна. Тиймээс өөрийн биеэ бэлдэж эрүүлжчихээд хүүхэд тээх хэрэгтэй. Тухайлбал, энгийн үед шинжилгээ өгөхөд бөөрний үрэвсэлгүй гарчхаад, жирэмсэлсэн хойно сэдрэх магадлал өндөр байдаг. Учир нь жирэмсэн эмэгтэйчүүд прогестрон дааврын нөлөөгөөр баруун талын бөөрний шээлүүр мушгирах, зузаарах үр дагавар байдаг. Шээсэнд олон төрлийн нянгууд амьдардаг, тэдгээр нь нэг газраа удаан байхаар үрэвсэл сэдрээх магадлалтай. Хэрэв өмнө үзүүлээд бөөрний ямар нэг үрэвсэлтэй байсан бол эмчид дахин хандах хэрэгтэй.

Мөн л биеэ бэлдээгүйтэй холбоотой жирэмсэн үед шүд өвдөх асуудал гардаг. Эм уух нь зөв буруу, гэсэн асуултууд байдаг. Энэ талаар яривал?

-Ямар нэг үрэвслийн процесс биед байхад ураг зулбахыг завддаг. Бидний бие организм нэг цогц, шүд өвдлөө гээд ходоодонд хамаагүй гэсэн үг биш. Шүдийг бол эмчлүүлж болно. Гэхдээ сүүлийн үед шүдний салбар хөгжиж байгаа. Өвчин намдаалт сайн хийгдэж байгаа учраас шүдний эмгэгээс болсон хүндрэл сүүлийн үед гайгүй болсон. Ураг өөрийнхөө хэрэгтэй бүх зүйлсийг эхээс авч байгаа. Тийм учраас жирэмсний хугацаанд шүд хорхой идэх магадлал өндөр. Тэгэхээр жирэмсэн эмэгтэй гурван сар тутам шүдний эмчид хандах хэрэгтэй.

-Жирэмсэн эмэгтэй юунд илүү анхаарах хэрэгтэй юм бол. Мөн амин дэмийн талаар янз бүрийн ойлголтууд байдаг?

-Хүн төрөлхтөн витамины дутагдалд ордоггүй, ганцхан төмрийн дутагдалд ордог гэсэн ШУ-ны үндэстэй мэдээлэл байна. Витаминыг бүгд уух шаардлагагүй, зөвхөн шаардлагатай хүнд л уулгах ёстой. Мөн витамины илүүдэл тун нь хүүхдийн сэтгэхүйд нөлөөлж, шизофрени үүсгэнэ гэж онолын хувьд үздэг. Тэгэхээр витаминыг тохирсон хүнд нь хэнд, яаж өгөх вэ гэдгийг эмч хэлж өгч байх ёстой.

-Сүүлийн үед жирэмсэн ээжүүдийн даралт ихсэх, зүрхний хэм алдагдал их болсон гэдэг. Юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Зүрх судасны өвчин өөрөө их аюултай. Ялангуяа төрөх үед хүндрэлүүд үүсдэг. Мөн төрсний дараа тав, зургаа дахь хоног дээр эндэх магадлал өндөр байдаг. Яагаад гэхээр, эдгээр хоногуудад завсрын шингэн төвийн шингэнрүү татагддаг. Өөрөөр хэлбэл судасруугаа шингэнээ татчихдаг. Энэ нь зүрхэнд ачаалал өгөөд эрсдэл үүсгэдэг талтай. Зүрх судасны өөрчлөлттэй хүмүүс төрснийхөө дараа сахиур авах хэрэгтэй.

-Мөн жирэмсэн ээжийн таргалалтын сэдэв нэлээд анхаарал татдаг?

-Бид харахад эрүүл мэт боловч илүүдэл жин ихтэй байдаг. Хүн бүр биеийн жингийн индексээ мэддэг байх хэрэгтэй. Биеийн жинг өндрийн квадратад хуваагаад үзчихнэ. Илүүдэл жинтэй эмэгтэй жирэмсэн болсон бол бүх өвчин цуг дагаад явж байдаг. Жишээлбэл, чихрийн шижин өвчин, артерийн даралт ихсэх гэх мэт. Мөн тээлтийн явцад жирэмсний хожуу хордлого өгөх, хавагнах тохиолдлууд гардаг. Илүүдэл жинтэй хүмүүсээс эр бэлгийн даавар ялгарч байдаг учраас зулбах, дутуу төрөх шалтгаан болдог. Гэтэл бүх жирэмслэлтийн 85 хувь нь хавагнадаг. Тэгэхээр илүүдэл жинтэй хүмүүс энгийн хүнээс илүү хавагнаж, даралт ихсэх магадлалтай. Түүнчлэн ихсийн дутмагшил үүсэх, ураг бүтэх зэрэг эрсдэлтэй. Таргалалт бол бодисын солилцооны эмгэг юм. 18 нас хүрсэн хүмүүсийн  10 хувь бодисын солилцоо саарчихсан байдаг. 35-аас дээш насны бүх хүмүүсийн 90 хувь нь мөн бодисын солилцооны эмгэгтэй байдаг. Манайд хоёр жилийн өмнө Японы эмнэлгээс  эх баригч нарт сургалт явуулсан. Энэ сургалтын үеэр зөв хооллолт, калорын талаар заасан. Тухайн хүний биеийн онцлогт тохирсон хоолыг эмч хэлж өгөх хэрэгтэй. Хүүхдийн жин эхийн биеийн жинтэй пропорцниал өсдөг.  

Г.Жаргал

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд