No menu items!
HomeНийгэмУНТЭ: Цусны бүлэг тохироогүй эрхтэн шилжүүлэн суулгах боломжтой боллоо

УНТЭ: Цусны бүлэг тохироогүй эрхтэн шилжүүлэн суулгах боломжтой боллоо

-

УНТЭ-ийн Эмнэлзүйн эмгэг судлалын нэгдсэн лабораторийн дарга АУ-ны доктор Ж.Саранцэцэг (ахлагчтай), эмч Б.Оюунбилэг, лаборант О.Болормаа, Б.Отгонцэцэг, Д.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй Иммуногематологи болон эд нийцэл молекул генетикийн баг нь доорх шинэ технологийг Монгол улсад анх удаа нэвтрүүлээд байна:

Хромосомын 28 төрлийн транслокацийг илрүүлэх шинжилгээг Монгол улсад анх удаа 2020.01.20 нэвтрүүлснээр цусны хавдрыг молекул генетикийн шинжилгээгээр оношлох боломжтой болов. Энэ нь цус төлжүүлэх болон лимфойд эдийн хавдрын үед хавдрын эсүүдэд илрэх хромосомын 28 төрлийн транслокацийг илрүүлэх шинжилгээ юм.

Цусны эмгэгтэй хэмээн сэжиглэж буй 15 үйлчлүүлэгчид уг шинжилгээг хийхэд хоёр тохиолдол нь t(8;21)(q22;q22)(RUNX1-RUNX1T1), хоёр тохиолдол нь inv(16)(p13;q22)(CBFB-MYH11), таван тохиолдолд t(9;22)(q34;q11)(BCR-ABL) илрэв. Зургаан үйлчлүүлэгчийн хариу сөрөг гарав. Уг оношилгоог нэвтрүүлснээр оношийг нарийвчлан тогтоох, хавдрыг ДЭМБ-н ангиллаар ангилах, тавиланг урьдчилан таамаглах, эмчилгээг зөв төлөвлөх болон эмчилгээний дараах хүндрэлийг хянах зэрэг маш өндөр ач холбогдолтой юм.

Изоагглютинины титрийг Монгол улсад анх удаа 2019.04.12 нэвтрүүлснээр цусны бүлэг тохироогүй эрхтэн шилжүүлэн суулгах боломжтой боллоо.

Цусны бүлэг тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийх гол үндэс болдог цусны А, В антигены эсрэгбие изоагглютинины титрийг хэмжих аргыг нэвтрүүлж, ритуксимаб, симулект, сийвэн солих эмчилгээ бүхий мэдрэггүйшүүлэх эмчилгээний протокол гаргадаг.

2019 оны 3 сард О бүлэгтэй 55 настай HBV, HDV, HCV-н халдвартай, элэгний хатуурал, дахисан хавдартай, үйлчлүүлэгчид донор B+ цусны бүлэгтэй төрсөн охиноос нь элэг шилжүүлэн суулгах хагалгааны өмнөх изоагглютинины титрийг хэмжин IgM 1:64 ба IgG 1:128 байснаас сийвэн солих эмчилгээг 5 удаа хийлгэсний дараа эсрэгбиеийн титр IgM 1:4 ба IgG 1:8 бай хэмжээ хүртэл бууруулах хяналтын шинжилгээг хийж, хагалгааны өдрөөс хойш 21 хоногийн турш өдөр бүр, цааш 1 жилийн турш амжилттай хянан, ховхролт үүсэхээс амжилттай сэргийллээ. Изоагглютинины хэмжээг тодорхойлж, хянах шинжилгээг нэвтрүүлснээр цусны АВО бүлэг үл тохирох эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг нэвтрүүлэх боломжтой боллоо.

Мөн түүнчлэн цусны үүдэл эсийг урсгал эс тоолуурын аппарат (FACS) ашиглан ялгаж эмнэлзүйд амжилттай хэрэглэж байна.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд