No menu items!
HomeЭрүүл мэндХодоод муу бол ямар хүнс хэрэглэж болох, болохгүйг та мэдэх үү?

Ходоод муу бол ямар хүнс хэрэглэж болох, болохгүйг та мэдэх үү?

-

Монголчуудын дунд ходоодны өвчлөл тэр дундаа хеликобактер ихээр нэмэгдэх болсон. Тэгвэл таны ходоод муу бол ямар хүнс хэрэглэж  болох болохгүйг та мэдэх үү?

Ходоод  муутай хүмүүс ходоодон дахь  хүчлийг идэвхжүүлдэг  хүнсний бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй

Үүнд:

  1. Лаазалсан хүнсний бүтээгдэхүүн нь ходоодонд бактер үүсгэх тул түүнээс зайлс хийх хэрэгтэй
  2. Их хэмжээний мах, өөх тостой хоол
  3. Бүрэн болгоогүй хоол хүнс
  4. Шарсан, утсан хоол, зууш
  5. Кимчи,Карри, перц зэрэг хурц хоол амтлагч
  6. Хар кофеноос бүрмөсөн татгалзах
  7. Хийжүүлсэн ундаа зэрэг орно

Ходоодонд хамгийн сайнаар нөлөөлөх эрүүл хүнс :

Үүнд:

  1. Гашуун арвай нь эслэг ихээр агуулдаг тул ходоодны салстыг хамгаалах, шүүрлийг тэнцвэржүүлэх, ходоодны үйл ажиллагааг дэмжих үйлчилгээтэй. Япон улсад ихээр хэрэглэдэг ба дангаар нь цай байдлаар хандалж уух, эсвэл бутлаад гурил хэлбэрээр хэрэглэнэ./Аму төвөөс авч болно/
  2. Балжингарам буюу удвал цэцгийг халуун бүлээн усанд бага хэмжээгэр хандалж өдөрт 3 – 4 удаа хэрэглэх нь үрэвсэлийн эсрэг ходоодны хүчил саармагжуулах, ходоодны шарх эдгээх, шанбрам өвчин хавдрын эсрэг, тайвшруулж, нойрсуулах үйлчилгээтэй байдаг. /Аму төвөөс авч болно/
  3. Овъёос нь эслэг ихтэй B – ийн төрлийн амин дэм ихтэй тул ходоод гэдэсний хямралыг засаж гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж өтгөн хаталтаас болж таргалсан, чихрийн шижин өвчний үед тохиромжтой. /худалдаанд зарж байгаа/
  4. Шар будаа нь B бүлгийн бүх аминдэмүүдийг агуулдаг төдийгүй ходоодны хэвийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай бичил элементүүдийг агуулдаг байна. Долоо хоногт 1 удаа шар будааг хэрэглэснээр хоол боловсруулах замыг цэвэрлэх боломжтой.  /худалдаанд зарж байгаа/
  5. Лууван нь ходоодны салстад шаардлагатай бичил элементүүдийг агуулдаг бөгөөд чанасан байдлаар хэрэглэж сурвал хавдар болон бамбай өвчнөөс сэргийлж чадна. /худалдаанд зарж байгаа/

Хэрвээ таны ходоод өвддөг бол хоол хүнс, үр тариагаар эмчилж,урьдчилан сэргийлж болно.

Ходоод хямарсан үед эм тариа хэрэглэх нь эмчлэх чадалтай ч олон сөрөг нөлөө их байдаг тул хоол хүнс нь хүний биед шаардлагатай олон төрлийн амин дэм, эрдэс бодисыг нөхөн төлжүүлэхийн зэрэгцээ анагаах чадалтай байдаг.

Ходоод хямарч өвдсөн үед:  

  1. Эрүүл хүний ходоод шөнө амардаг бол ходоод өвдсөн тохиолдолд ходоодны шүүс ихээр ялгардаг тул хоол идэх зайг хэт холдуулалгүй хоолыг бага хэмжээгээр өдөрт 4 – 5 удаа хоололж байх хэрэгтэй.
  2. Өдөр тутмын хоолны цэсэнд янз бүрийн зутан оруулах нь чухал. Ялангуяа овъёосны усанд чанасан зутан маш үр дүнтэй байдаг
  3. Янз бүрийн ногооны нухаш байцаа, брокколи, лууван нь бодисын солилцоог идэвхжүүлж гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулан ходоодонд тааламжтай нөлөөлдөг.
  4. Ходоодон дахь хүчилийг идэвхжүүлэх хүнсний бүтээгдэхүүнээс татгалзаж эслэг ихээр агуулдаг үр тариа хэрэглэх нь ходоодны салстыг хамгаалан шүүрэлийг тэнцвэржүүлэн ходоод гэдэсний үйл ажиллагааг дэмжиж өгдөг.

Нийтлэлийн бичсэн

Уламжлалтын их эмч Өлзийсайхан https://hunstherapist.wordpress.com/

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд