No menu items!
HomeМонгол брэндД.Хишигжаргал: Миний хийсэн гутал массын үйлдвэрлэл биш зөвхөн нэг хүнд зориулагддаг

Д.Хишигжаргал: Миний хийсэн гутал массын үйлдвэрлэл биш зөвхөн нэг хүнд зориулагддаг

-

Энэ удаагийн “Монгол бренд” булангаар гутал, цүнх, бүс зэрэг бүх төрлийн арьсан эдлэл урлаачтай уулзлаа. Ингээд “DD” брендийн арьсан эдлэл урлаач Д.Хишигжаргалтай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

-Таны урланд олон содон, өвөрмөц зүйлс их ажиглагдлаа. Араг ясны хэлбэртэй зүйлс их байна. Та их өвөрмөц сонирхолтой хүн юм аа? Энэ талаар яриагаа эхэлье гэж бодлоо.

– Тийм ээ, би жаахан этгээд стильтэй. Гэхдээ этгээд байх энгийн байхаас хэцүү. Бидэн шиг этгээд, рок стильтэй хүмүүсийг гудмаар алхаж байхад таагүй байдлаар хүлээж авдаг. Хүмүүсийн үл ойлгогдох харцанд би жаахан эмзэглэдэг. Хүн ямар ч байж болно, этгээд байна гэдэг гэмт хэрэг биш шүү дээ. Тухайн хүнийхээ  хийсэн бүтээлийг үздэг, ярьсныг сонсдог, бичсэнийг хардаг түүндээ үндэслээд арай өөрөөр хүлээж авдаг байгаасай гэж хүсдэг. Дотоод гоо сайхан гаднаасаа харагдахгүй шүү дээ.

– Яагаад гутал хийх болсон, хэзээнээс эхлээд ийм төрлийн үйлдвэрлэл эрхлэх болсон бэ?

-Бага байхаасаа л техник сэтгэлгээтэй, эршүүд хүүхэд байсан. Аав ээж маань хоёулаа гарын ур дүй сайтай хүмүүс. Тэр хоёроосоо удамшсан жаахан авьяасаа хөгжүүлсэн. Авьяас гэдэг нэг хувь, хөдөлмөр 99 хувь гэдэг үнэн. Оролдлого сайтай хүн өдөр бүр л ахиц гаргадаг гэдэгт итгэдэг. Ингээд 2011 оноос эхэлсэн. Анх Урлах эрдэм дээд сургуульд сурч байхдаа гутал хийхийг сурсан. Гэхдээ сургуулиа бол төгсөж чадаагүй. 

-Таны үйлдвэрлэж байгаа гуталнуудын онцлог нь юу вэ?

-Гутлын төрөл бол хязгааргүй. Нас болон хийцийн хувьд ч мөн адил. Тухайн хүнийхээ хөлөнд тааруулж цор ганц гутал хийдэг. Урт, богино түрийтэй, жилийн дөрвөн улиралд тохируулж ч хийж болно.

-Материалаа хаанаас авдаг, тулгардаг бэрхшээл юу байна?

-Хятадын экспортын арьс авч хийдэг. Ул хийх материалаа Оросоос авдаг. Материалаа Оросоос авах гэхээр татвар их. Манай улсад арьс боловсруулдаг гэж яриад л байгаа ч бидэнд хүрэлцээ муутай байдаг. Учир нь массын үйлдвэрлэл биш учраас. Мөн гутал хийхэд хамгийн гол бэрхшээл нь уллагааны материал байдаг. Гутлын дээд хэсгийг яаж ч дуурайлгаж хийж болох ч үйлчлүүлэгчийн яг хүссэн улийг олоход бэрх байдаг. Ул бол хамгийн чухал, газартай харьцдаг мөн чанар эдэлгээтэй холбоотой.

-Гутал хийх хэцүү юу?

-Хэцүү шүү дээ. Эрэгтэй хүний л хийх ажил. Эмэгтэй хүн дотор болон түрийг нь оёж чадах хэдий ч уллагаа, татлага гэдэг бол гарын бяр шаардсан ажил. Миний гутал хийж байгаа нь багаасаа спортоор хичээллэдэг байсантай холбоотой.  Гутал хийдэг салбарт эмэгтэй хүмүүс дизайнер, оёдол чиглэлээр түлхүү ажиллладаг. Зарим талаараа эмэгтэй хүн ямар олигтой юм хийдэг юм гэсэн хандлага ажиглагддаг. Гэхдээ тэр бол эмэгтэй, эрэгтэй хүйсийн асуудал биш. Хийх чин сэтгэлдээ л байгаа.

– Гутал хийхийн давуу тал юу вэ?

– Хүний хөлийг гоё харагдуулахдаа биш тааруулахдаа гол нь байдаг. Тааруулаад хийсэн гутлыг хүн хэдэн ч жил өмсөж болно. Хөлд нь эвтэйхэн байгаасай л гэж бодож хийдэг. Үйлчлүүлэгчийнхээ хэлсэн баярлалаа гэдэг үгэнд маш их урамшдаг.  Хийсэн гутлаар минь тэр хүн гангарна гэж бодохоор сэтгэлд их таатай байдаг. 

-Массын үйлдвэрлэл явуулах боломж бий юу?

-Тийм боломж бол байгаа. Гэхдээ дор хаяж олон ажилчидтай байх шаардлагатай. Миний хувьд одоохондоо тийм боломж байхгүй ганц хүний үйлдвэрлэлд олон тоогоор массын үйлдвэрлэл явуулах боломж хомс.

-Үйлдвэрлэлийнхээ зах зээлийг хэрхэн харж байна?

-Сүүлийн жилүүдэд хүмүүсийн худалдан авах чадвар, юмны сайн муу чанарыг үнэлэх үнэлэмж сайжраад байна гэж харж байна. Яг адилхан материалтай хэрнээ нэг нь арай хямд, нэг нь илүү үнэтэй байх зах зээлийн өрсөлдөөн бий. Гэтэл үнэ чанар хоёр харьцангуй шүү дээ түүнийг хүмүүс ялгадаг болж, гараар хийж байгаа хүмүүсийг үнэлдэг болж тэр бол сайшаалтай зүйл. 

-Нэрийн дэлгүүртэй болох бодол бий юу?

-Нэрийн дэлгүүртэй болох гэж зорьсон. Яваандаа өөрийн гэсэн нэрийн дэлгүүртэй болно. Одоохондоо жаахан хүлээлттэй байгаа.

– Ирээдүйн зорилгоосоо хуваалцаач?

– Тодорхой хэмжээний жижиг зорилго, зорилтууд бий. Эрүүл саруул байхад бүх зүйл болно доо. Өөрийн зорилгоос илүү нийгмийн зорилгыг чухалд үздэг. Улс орон маань сайхан болоосой, эрх чөлөө гэдэг зүйлийг зөв ашиглаасай гэж хүсдэг. Мөн дээрээс нь хувийн соёлтой байхад улсын хөгжил цаг хугацааны эрхээр дагаад л өснө шүү дээ. Хүн өөрөө өөрөөсөө соёлыг түгээх ёстой гэж боддог доо.

Холбогдох утас: 99667345

О.Цэцэгсүрэн

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд