No menu items!
HomeСэдэвТэд хаачив

Тэд хаачив

-

Хотын төв болон захаар “Миний аав адуучин хүн байсан

Миний аав дуучин хүн байсан

Ээзгий ааруул ёроолд нь дэвтээсэн

Ээжийн бор аяга харагдаад байна аа” хэмээн солгой сөөнгө гэх мэтчилэн төрөл бүрийн хоолойны өнгөөр дуулдаг бяцхан багачуудын дуу сонсогдохоо больжээ. Тэднийг байхгүй болохоор хаачсан юм бол гэх бодол өөрийн эрхгүй төрнө. Шил лаазхан түүж голоо зогоодог тэдгээр хүүхдүүд хаашаа явсаныг хэн ч мэдэхгүй. Эргэн дурсах хүмүүс ч цөөн.

Тэнэмэл хүүх­дүүд. Тэд цөөрчээ. Тухайн үед тэнэмэл хүүхдүүдийн бүхэл бүтэн нийгмийн давхарга бий боллоо гэж ярьж, бичсээр сүүлдээ ор тас мартаж. Өнөөдрийн тэнэмэл гэж адлагдсан тэдгээр хүүхдүүд хүссэн, хүсээгүй монголчууд бидний маргаашийн залгамжлагчид юм. Ирээдүй рүүгээ гар буугаар буудвал эргүүлээд чам руу их буугаар буудна гэх үг бий. Тэгвэл энэ үг өнөөдөр монгол­чуудад тул­гараад байх шиг.

Их хотын төвд, их хөлийн газар ганцаардаж, орох оронгүйдэж гудамж, орц хонгил, траншейгаар гэр хийж явсан тэд өнөөдөр хаачив.

Манай улсад 1990-ээд оны эхээр ард­чилалын хөх сал­хитай зэрэг­цэн “тран­шейныхан” гэх тодотголтой хэсэг бүлэг нийгмийн давхарга бий болсон. Их хотын төвд, их хөлийн газар ганцаардаж, орох оронгүйдэж гудамж, орц хонгил, траншейгаар гэр хийж явсан тэд өнөөдөр хаачив.

Зарим нэг нь “Багаасаа танхай өссөн хүүхдүүд нас бие гүйцээд хулгай, дээрэм хийж хэцүү нэртэд очоо байлгүй” гэж байхад нөгөө хэсэг нь “Гудамжинд өсч том болоод амьдрал ахуйгаа дээшлүүлээ байлгүй дээ” гэж ярьж байна. Тэр ч битгий хэл өөр нэг хэсэг нь “Хүний наймааны золиос болсон” гэж үзэж байх юм.

Ёстой л хүн хүний бодол санаа өөр өөр юм. Жил­ээс жилд гудамжинд гарах хүүхдийн тоо багасч бүр байхгүй болох талдаа орж байгаа нь сайхан сонсогдож байгаа ч үнэндээ тэд яагаад багассан бэ гэдгийг яг таг хэлчих баримт, судалгаа алга. Харин ч эсрэгээрээ гэр бүл салалт, хүчирхийлэл зэрэг хар бараан баримт даанч их. Тэд хаачив…

Т.ДӨЛГӨӨН

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд