No menu items!
HomeХүмүүсСолонгосын алдарт дуучин, жүжигчин Рэйн

Солонгосын алдарт дуучин, жүжигчин Рэйн

-

“Миний байшин” киногоор бидний танил болсон жүжигчин Рэйнийг ” Хүмүүс” буландаа онцолж байна.

Жүжигчин, дуучин Jung Ji-hoon буюу Рэйн нь 1982 оны 6-р сарын 25-нд төрсөн. Түүнийг хүмүүс тайзны нэрээр нь илүү сайн мэднэ. Рэйнийн хөгжмийн карьерад долоон цомог (зургаан солонгос, нэг япон) байдаг.  Түүний 2004 онд гаргасан “it’s raining цомог” нь Азид сая хувь зарагдаж, Рэйнийг олон улсын илүү алдартай болгожээ.

Рэйн дуучин төдийгүй жүжигчин. Тэрээр 2003 онд “Sang Doo” драмын жүжигт анхныхаа дүрийг бүтээсэн байдаг. Үүний дараа түүний жүжигчний карьерийг хамгийн их өсгөсөн кино бол яах аргаггүй 2004 онд гарсан “Миний байшин” хэмээх романтик инээдмийн цуврал юм. Түүний нэр хүнд өсөхийн хэрээр тэр олон цуврал, кинонд тоглож, 2008 онд Rain Speed Racer кинонд тоглож Холливудын анхны дебютээ хийсэн. Мөн 2009 онд “Ninja Assassin” кинонд тоглосон бөгөөд тус киногоор MTV-ээс шагнал хүртсэн анхны солонгос хүн болсон юм. Харин 2015 онд тэрээр өөрийн R.A.I.N компанийг байгуулжээ.

Солонгосын нэрт дуучин, жүжигчин тэрбээр “Time” сэтгүүлийн дэлхийн нөлөө бүхий 100 хүний 50 дугаарт багтаж, Азиар нэг шуугиан тарьж байсан нь саяхан. Солонгос төдийгүй Ази, дэлхийд алдаршсан түүнд хүүхнүүд хөл алдаж, царай зүс, бие хаа, авьяас чадвараараа төгс эр хүн гэж үнэлдэг. Солонгост нэр алдартай дуучин жүжигчин ч бай хамаагүй залуус нь бүгд цэргийн алба хаадаг хуультай болохоор Рэйн 2010 онд цэрэгт явжээ. Тэрбээр бусад цэргүүдийг бодвол 1,000 гаруй фен охидоороо үдүүлэн дуу шуугиантайнхан цэргийн тангараг өргөсөн билээ. Цэрэгт байх хугацаандаа түүн шиг дуулиантай цэрэг байгаагүй.

Хувийн амьдрал

Рэйн нь эхнэр Ким Тэ Хитэй 2011 онд телевизийн олон ангит киноны зураг авалтын үеэр анх танилцаж, 2012 оны намраас болзож эхэлсэн байна.  Тэд Рэйныг цэрэгт хоёр жил алба хаах хугацаанд нь байнга уулзалдаж байсан бөгөөд үүнээсээ болж хэл аманд их өртсөн билээ. Рэйн хоёр жилийн дотор 62 удаа цэргээс чөлөө авч, хайрт бүсгүй Ким Тэ Хитэйгээ уулзжээ. Солонгосын цэргийн дэглэм, хууль чанга хатуу. Нэг цэрэгт жилд 2-3 удаа, ар гэрээс нь хүн нас барсан үед ч юм уу, эсвэл хүндэтгэх шалтгаанаар чөлөө олгодог. Харин Рэйн 62 удаа чөлөө авсан хэргээрээ шүүхэд дуудагдах дөхсөн гэдэг.

Жүжигчин Ким Тэ Хи Солонгосын хамгийн хөөрхөн эмэгтэй гэгдэхээс гадна алдарт дизайнер Андрей Кимийн хамгийн хайртай загвар өмсөгч, модель нь. Солонгосын хамгийн хөөрхөн, мөн ямар ч засваргүй “ориг” од Ким Тэ Хид солонгос залуучууд “ухаан алддаг”. Хосууд 2017 онд  Сөүлийн төвд орших “Gahoe-dong” католик сүмд хосууд хуримын ёслолоо даруухан хийж, сүмд мөргөл үйлдэж, хуримын бэлгээ солилцсон бөгөөд энэхүү ёслолд хосуудын гэр бүл, дотнын найз нөхөд нь л оролцсон. Жүжигчин Ким Тэхи католик шүтлэгтэй учраас хуримаа уг шашны уламжлалаар хийсэн төдийгүй нөхөр Рэйн нь эхнэрээ даган католик шашинтай болсон гэдэг.

Ер нь энэ хоёрыг нэр төр, царай зүс, бие хаа, алдар гавьяа, хөрөнгө мөнгө эн тэнцүү сайхан хос гэж солонгосчууд үздэг. Хосууд зургаан жил орчим үерхсэний эцэст хуримаа хийсэн. Учир нь Ким Тэ Хи эрэгтэй хүнийг удаан хугацаанд ажиж, шинжих хэрэгтэй гэж үздэг.  Ким Тэ Хигийн өмссөн хувцас хамгийн хурдан борлогддог бөгөөд түүний тоглосон кино, драмыг хамгийн олон хүн үздэг гэсэн судалгаа байдаг.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд