No menu items!
HomeОнцлохШ.Батдэлгэр: Нүхэн жорлонгоос улбаатай нянгийн бохирдол өндөр байна

Ш.Батдэлгэр: Нүхэн жорлонгоос улбаатай нянгийн бохирдол өндөр байна

-

НҮБ-ын судалгаагаар сүүлийн 150 жилд үржил шимт хөрсний 50 хувь, жилд дунджаар 10 сая хөрс эвдэрч алга болдог гэсэн үр дүн гарчээ. Дэлхийн нийтийн энэ асуудал манай улсад ч тулгамдаад байгаа. Улаанбаатар хотын хөрс нянгийн тэр дундаа хүнд металлын бохирдлын эзлэх хувь хэмжээ өссөөр иржээ. Агаар, ус, хөрс нь экологийн хувьд уялдаа хамааралтай учраас бохирдолыг  бууруулах ажлыг хамтад нь өрнүүлэх хэрэгтэй гэж эрдэмтэд үздэг. Энэ удаад хөрсний бохирдолын талаар НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан, ХУ-ны доктор Ш.Батдэлгэртэй ярилцлаа.

НЭМҮТ жил бүр хөрсний бохирдлын судалгаа хийж байна уу? Хамгийн сүүлд хийсэн судалгааныхаа талаар сонирхуулбал?

-Манай НЭМҮТ 1990 оноос хойш энэ төрлийн судалгаа хийсээр ирсэн. Сүүлийн судалгаа болон анх  1990 онд хийж байсан хөрсний төвшин тогтоох судалгааны үр дүнг харьцуулахад бохирдол жил ирэх тусам нэмэгдэж байна.

-Хөрсийг юу хамгийн ихээр бохирдуулж байна вэ?

-Хөрс бохирдуулдаг гол хүчин зүйл бол хог хаягдал. Мөн түүхий нүүрсийг шатаахад гардаг үнс зэргийг ил задгай хамаагүй хаяснаас болж хөрс бохирдох шалтгаан болдог. Үүнээс гадна томоохон техникийн зах, авто замын ойролцоох хөрсөнд хүнд металын бохирдол их байдаг. Харин гэр хорооллын айлуудын хувьд нүхэн жорлонгоос улбаатай нянгийн бохирдол өндөр төвшинтэй байна.

Үүнээс болж ямар өвчлөлүүд үүсэх вэ?

-Хөрсний нянгийн бохирдол нь халдварт өвчин үүсэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг.

Бохирдлын үзүүлэлт болон гэдэсний халдварт өвчний хоорондын хамаарлыг судалж үзэхэд нэг хувийн хамааралтай байна гэсэн үр дүн гарсан. Ялангуяа хаврын улирал буюу манайх шиг хуурай уур амьсгалтай оронд орчны бохирдуулагч нь салхиар дамжиж тоос, тоосонцор хэлбэрээр хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байдаг. Яагаад гэхээр бохирдуулагч нь амьсгалын замын эрхтнээр дамжин хүний биед нэвтэрч ордог. Ингэснээр янз бүрийн харшил үүсгэх, амьсгалын замын эрхтэн тогтолцоонд сөргөөр нөлөөлдөг.

-Танай байгууллага хөрсний бохирдлыг бууруулахын тулд ямар ажлуудыг хийж байгаа вэ. Эрдэмтэд байдаг болохоор зөвхөн судалгаа хийж байна уу?

-Манай байгууллага хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэхийн тулд судалгааны үр дүнг үндэслэн зөвлөмж, инфографик бэлтгэж олон нийтэд мэдээллийг хүргэдэг. Бусад байгууллагуудтай хамтарч хог хаягдлыг дахин боловсруулах ач холбогдлын талаар сургалт зохион байгуулдаг. Хэрэв хог хаягдлыг дахин боловсруулж чадах юм бол ямар ч бүтээгдэхүүн болгож ашиглах боломжтой алт гэсэн үг. Мөн бид “Хөрс хамгаалах, газрын доройтлыг буруулах”  үндэсний хөтөлбөрийг бусад холбогдох байгууллагуудтай хамтарч боловсруулсан байгаа.

үнээс сэргийлэхийн тулд айл өрх, хувь хүмүүс юуг анхаарах вэ?

-Урьдчилан сэргийлэхийн тулд хогоо ил задгай хаяхгүй тусгай зориулалтын саванд хийж хэвших хэрэгтэй. Хөрсөнд хог шингэснээрээ халдварт өвчин тараагч шавьж хорхой, нян үржих таатай орчинг бий болгодог.

-Улаанбаатар хотын аль хэсгээр хөрс хамгийн их бохирдолтой байна вэ?

Нийслэлийн есөн дүүргээс авсан хөрсний дээжийн ихэнх хувь нь нянгийн бохирдолтой байгааг хамгийн сүүлд хийсэн судалгааны дүн харуулж байгаа. Цаашид хөрсний бохирдлын төвшин тотоох тандалт судалгааг тогтмол хийвэл сайн.

Г.Жаргал

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд