No menu items!
HomeUncategorizedГоолиг болсон Г.Ундармаагийн хувцаслалт

Гоолиг болсон Г.Ундармаагийн хувцаслалт

-

Энэ жил 40 насны босгоор алхаж буй жүжигчин бүсгүй сүүлийн нэг жилийн хугацаанд амьдралын хэв маягтаа ихээхэн өөрчлөлт хийж, илүүдэл жингээ хаян гоолиг болоод байгаа билээ.

Тэрээр сайн үйлсэд үргэлж гар сунгадаг уран бүтээлч бөгөөд хамгийн сүүлд л гэхэд Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгийн яаралтай түргэн тусламжийн тасгийг засварлан тохижуулсан билээ.

Түүний намтраас сонирхуулахад тэрээр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд эцэг Гончиг, эх Туяа нарын хүүхэд болон төрсөн бөгөөд түүний ээж нь Говь-Алтай аймгийн “Алтай” чуулгын бүжигчин байсан болохоор Ундармаа урлагт дуртай, оролдлоготой нэгэн болж өсчээ.

Тэрээр 1991 онд Говь-Алтай аймгийн Алтай хотын 10-н жилийн 2-р дунд сургуулийг төгсөн, 1991-1994 онд СУИС -ийг кино драмын жүжигчин мэргэжлээр дүүргэж Эрдэнэт хотын театрт хүүхэлдэйн, инээдмийн, драмын жүжигт гурван жил жүжигчнийхээ мэргэжлээр ажиллав. 1997 онд хошин урлагт хөл тавьж хошин урлагийн театрт жүжигчин 2000 – 2013 онд Хошин урлагийн “Шинэ үе” продакшнд жүжигчинээр тус тус ажилласан байна.

2013 онд өөрийн UFilm Уран Бүтээлийг Нэгдэлийг үүсгэн байгуулж өнөөг хүртэл үзэгчидийг таашаалд хүрсэн кинонуудыг продюсерлэн бүтээж, зарим кинонуудыхаа найруулагчаар ажиллахын сацуу жүжигчинийхээ мэргэжлээр ажилласаар байна. 2018 онд “U Stage” театрыг үүсгэн байгуулж анхны тайзны уран бүтээл болох “Ангарагаас ирсэн эмэгтэй” модерн жүжгийн ерөнхий продюсер, жүжигчнээр амжилттай ажиллаж мөн Михаил Шолоховын “Дөлгөөн дон” романаас сэдэвлэсэн жүжгийг орос хэл дээр тоглуулан ерөнхий продюсераар ажиллав. 2013 оноос “Итгэлийн танхим” ТББ -ыг үүсгэн байгуулан эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн үйлчилгээнд тав тухтай, эмх цэгцтэй, соёлтой орчинг бий болгоход хувь нэмрээ оруулах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж, 5 төслийг хэрэгжүүлэн тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Энэхүү ажлыг нь 2018 онд Эрүүл мэндийн салбараас үнэлэн Эрүүл мэндийн тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнасан байна.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд