No menu items!
HomeЭрүүл мэндОхин хальсыг нөхөн сэргээх мэс засал

Охин хальсыг нөхөн сэргээх мэс засал

-

Охин хальсыг нөхөн сэргээдэг мэс заслыг анагаах ухаанд гименопластик гэдэг. Гэхдээ охин хальсыг бүхэлд нь, бүрэн хэмжээгээр нь нөхөн сэргээдэггүй. Учир нь үтрээний салст бүрхүүлийн нэг хэсэг болох охин хальс нь хэт нимгэн байдаг.

Охин хальсыг нөхөн сэргээх хагалгаа нь олон янз байдаг ч өнөөдөр хоёрыг нь хамгийн өргөн ашигладаг. Эхнийх нь нэг их хүчтэй гэмтээгүй хальсны урагдсан хэсгийг хооронд нь эвлүүлж, эсвэл салст бүрхүүлд оёх арга.

Хоёр дахь нь үтрээний үүдэвчинд гурвалсан давхар оёдол хийх арга юм. Энэ аргыг илүү өргөн ашигладаг.

Амьдрал дээр хальсыг хөндөхөд заавал цус гарч, өвдөх албагүй байдаг бол хагалгаагаар нөхөн сэргээсэн онгон хальсыг хөндөхөд их өвдөж, цус гарах нь 100 бүр 200% баталгаатай тухай эмч нар заавал сануулж хэлдэг.

Хальсыг сэргээх хагалгаа хийлгэх хэд хэдэн шалтгаан байдаг, үүнд:

НЭГ: Нөхөрт гарахдаа заавал охин байхыг эмэгтэй хүнээс шаарддаг хатуу уламжлалтай улс орон, үндэстний хувьд хальсыг нөхөх хагалгаа нь авралын од л гэсэн үг. Өнөөдөр лалын шашинтай зарим орнуудад хуримын анхны шөнө онгон биш байсан эмэгтэй нэг их ёсорхолгүйгээр нөгөө ертөнц рүү илгээдэг.

ХОЁР: Харьцаанд оролгүйгээр хөндөгдсөн хальсыг эргүүлэн сэргээх. Хачин санагдаж байж болох ч эв дүй муутай эмэгтэйчүүдийн эмч, тампон, биеийн тамирын дасгал сургуулалт гээд хальсыг хөндөж болзошгүй зүйл мундахгүй. Хальсыг ингэж хөндсөн үед эмэгтэй хүн сэтгэл санааны дарамтанд орох нь цөөнгүй бөгөөд гарах арга нь мөн л гименопластик

ГУРАВ: Илүү хүчтэй, шинэ мэдрэмж авах хүсэл. Энэ тохиолдолд мэс засал хийлгэнэ гэдгийг эхнэр, нөхөр хоёр хоёулаа мэдэж тохирсноор хийлгэх тохиолдол байдаг.

Үр дагавар

А. Физиологийн буюу бие махбодийн түвшинд

Хагалгаа хийлгэхийн өмнө хийгдэх ёстой бүх шинжилгээг өгч, бусад хагалгаанаас өөрцгүй нарийн хагалгаа болохоор хөнгөн хандаж хэрхэвч болохгүй. Иймд эмчлүүлэгч нь юуны өмнө гарц болзошгүй хүндрэлийн талаар мэдэж байх хэрэгтэй. Эдгээрт нь:

Дадал багатай эмч оёдлыг хэт лав, хэт бөх хийх. /Үр дагавар нь ойлгомжтой болохоор тайлбар хэрэггүй байх.

Хагалгааны дараа хэд хоногийн туршид үтрээнээс цустай зүйл гарах. Хэрэв ялгарч байгаа зүйлийн хэмжээ эрс нэмэгдвэл эмэгтэйчүүдийн эмчид яаралтай хандаж үзүүлэх шаардлагатай.

Хагалгааны дараа долоо хоног орчим бага зэргийн өвдөлт дагалдаж магадгүй. Өвчин намдаах зориулалттай ердийн эм бэлдмэлүүд нь ийм төрлийн өвдөлтийг хялбар дардаг.

Хагалгаа, мэс засал хийж байгаа болохоор шарх үүснэ, шархыг анихаас өмнө халдвар орох эрсдэл өндөр. Иймд хувийн ариун цэвэртээ гойд анхаарал тавих хэрэгтэй.

Сэргээсэн хальсыг хөндөхөд язралт нь ердийнхөөс хэт их байх магадлал өндөртэй тул эмчид үзүүлж, тусгайлан эмчилгээ хийлгэхээс өөр аргагүй болох нь цөөнгүй. Ялангуяа нас ахисан, мөн нэг бус удаа ердийн аргаар төрсөн эмэгтэйчүүдэд ийм асуудал олонтаа гардаг.

Энэ мэт хүндрэл гарч болзошгүй ч үтрээний цусан хангамж сайн байдгийн ачаар дийлэнх тохиолдолд хальсыг нөхөн сэргээх хагалгааны дараа харьцангуй богино хугацаанд эргэн хэвийн амьдралдаа орох боломжтой юм.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд