No menu items!
HomeЭрүүл мэндШигдэж ургасан хумс буюу онихокриптоз

Шигдэж ургасан хумс буюу онихокриптоз

-

Хумсны ялтас нь хумсны хажуугийн буланцарлуу шигдэн ургахыг онихокриптоз буюу шигдэж ургасан хумс гэнэ. Энэ нь нилээд тархмал өвчлөл юм. Энэ үед хумсны буланцар нь улааж хавдан үрэвсэж, хүчтэй өвдөнө. Ялангуяа явах үед илүү хүчтэй өвдөх тул шигдсэн хусны өвдөлтийг шүдний өвчинтэй харьцуулж болмоор гэж ярьдаг.

Шалтгаан

Дийлэнх тохиолдолд хумсыг буруу тайрснаас болж хумс шигдэж ургадаг. Жишээлэхэд, хөлийн хумс дээд захыг нь бага зэрэг дугуйлсан дөрвөлжин хэлбэртэй байх ёстой атал үүнээс өөр янзаар хумсаа зассанаар хумс шигдэж ургах нөхцлийг бүрдүүлнэ. /хумс шигдэх/

Хумс шигдэж ургахад нөхцөл бүрдүүлдэг өөр нэг хүчин зүйл нь бариу гутал юм. Наад захын жишээ нь өндөр өсгийтэй гутал. Бариу гутал хумс шигдэж ургах нөхцөл хамгийн ихээр бүрдүүлдэг өөр нэг хүчин зүйл. Тиймээс гутлаа зөв сонгож байх хэрэгтэй. Ялангуяа хумс шигдэж ургадаг хүмүүс шөвгөр хоншоортой гутал өмсөхөөс аль болох зайлсхийх хэрэгтэй.

Мөн жирэмсэн эмэгтэйчүүдийн хөлөнд ирэх ачаалал огцом нэмэгддэг болохоор хумс шигдэж ургах асуудалтай тулгарах нь цөөнгүй.

Тавхай хавтгайрах, эсвэл мөөгөнцөртөх өвчтэй бол хумс шигдэж ургах эрсдэл нэмэгддэг. Хөлийн мөөгөнцөр буюу онихомикозын хумс дээшлэж зузаардаг. Зузаарсан хумснаас үзүүлэн даралт их болох тул хумс шигдэж ургах нөхцөл бүрдэнэ. Үүнээс гадна мөөгөнцөртсөн хумс нь хэлбэрээ алдаж шаравтар, эсвэл бор өнгөтэй, хайрслаг болж холцорно.

Эмчилгээ

Хумсыг тойрсон арьс улайж, хавагнасан тохиолдолд гоо зүйчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй. Хэрэв шаравтар, эсвэл ногооно өнгийн зүйл ялгарч эхэлсэн бол мэс заслын эмчид яаралтай хандах хэрэгтэй. Учир нь ийм үед мэс ажилбар хийхээс өөр аргаар шигдэж ургасан хумсыг авах боломжгүй болсон байдаг.  Ялангуяа чихрийн шижинтэй хүмүүс шигдсэн хумсаа бие даан янзлах гэвэл хумс бүү хэл хуруугүй болох аюултай.  Ингээд ч зогсохгүй шигдэж ургасан хумсны үүсгэсэн үрэвсэл нь гангренунекроз буюу эсийн үхжилт болж, улмаар хөлөө тайруулах дээрээ тулж болзошгүй тул эмчид хандах зайлшгүй шаардлагатай.

Урьдчилан сэргийлэлт

Ихэнх хүмүүс хөлийн хумсаа сайтар арчлах хэрэгтэй гэдгийг ойлгодоггүй. Үүнээс ч болж багагүй асуудалд ордог нь харамсалтай. Хэрэв хүн хөлийн хумсаа зөв арчилж чаддаггүй бол мэргэжлийн хүмүүст хандах хэрэгтэй. Хөл, хөлийн хумсны арчилаа буюу педикюр үйлчилгээ хийдэг салон олон байдаг. Үүнээс гадна хичнээн гоё гутал байсан ч бариу л бол татгалзах хэрэгтэй.

Шигдэж ургасан хумс гэх мэтийн асуудлаас болж шаналахгүйн тулд дараах зүйлсийг анхаараарай. Үүнд:

  • Хумсаа засахаас өмнө лакны үлдэгдлийг витаминтай ангижруулагчаар арилгаж гараа сайтар угаа
  • Үүний дараа хумсаа богиносгож, зохих хэлбэрт оруулна. Өргөн алгатай хүнд дундаж урттай, дөрвөлжиндүү хэлбэртэй хумс зохидог. Гэхдээ зуйвандуу хэлбэртэй хумс нь бүх л төрлийн алганд тохирдог.  Хумсаа авсны дараа сөрдгөрүүдийг нь тусгай хуурайгаар хуурдах хэрэгтэй. Нэг чигт хуурайдвал хумс цуурахгүй.
  • Хумсан завсар шигсэн хирийг арилгахын тулд нимбэгийг таллан зүсээд зөөлөн рүү нь хуруугаа дүрэх хэрэгтэй. Ингэж гурван минут орчим байлгасны дараа угаахад хумс цэвэрхэн, гялалзсан болдог. Тамхи их татсанаас шарласан хумсыг мөн адил аргаар цайруулна.
  • Дараа нь гараа савантай халуун усанд хийж хумсны нимгэн арьсыг дэвтээнэ. Арьсны бүтцээс шалтгаалаад дүрэм хугацаа нь янз бүр.  Заримд нь 10-15 минут шаардлагтай байхад бусдад нь 3-4 минут хангалттай байх жишээтэй.
  • Арьсыг зөөллөсний дараа хумсны нимгэн арьсыг хумсны буланцартай нь цуг хойшлуулж, хумс заслын чимхүүрээр авна. Хумсны уг хүрэх газраар хэт гүн авах хэрэггүй.
  • Хумсны эргэн тойрны арьсыг аваад мөн зэтэрийг нь хайчаар болгоомжтой авна. Хумсны буланцарыг хөвөнтэй савхаар цэвэрлэнэ. Хөвөнгө 13%-ийн ус төрөгчийн давхар исэл, эсвэл чидун жимсний тосонд дүрсэн байна.
  • Энэ бүхний дараа лак түрхэж болно. Лак түрхэсний дараа гараа тэжээлийн тосоор тосолно. Лак түрхэх дургүй бол нимбэг, эсвэл усан үзэмний шүүсийг ашиглан хумсны толигор харагдуулах боломжтой.
  • А витамин ихээр агуулдаг аарц, сүү, элэг, өндөг, загас, самар, лууван, бууцай, хулуу зэрэг бүтээгдэхүүн хэрэглэх нь хумсанд сайнаар нөлөөлдөг.
  • Хумс давхаргатай болсон үед далайн давстай усанд дүрэх нь сайн байдаг. Нэг халбага далайн давсыг аяга бүлээн усанд уусгаад хумсаа 15-20 минут дүрнэ.
  • Хугарамтгай, хэврэг хумсыг долоо хоногт 1-2 удаа бүлээсгэсэн ургамлын тосонд дүрнэ /чидун жимсний тос хамгийн тохиромжтой/. Дүрэх тосондоо хэдэн дусал А витамин /аптект зарагддаг/, 3 дусал йод, 5 дусал нимбэгний шүүсийг хийж өгнө.

эх сурвалж: 103

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд